- Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.
- Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.
- Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
- Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
- Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.
- Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.
- Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ. Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.
- Хуульд тусгайлан зүйлчилж заасан зарим хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэж болно.
- Шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
- Хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэг, маргааныг шүүх хуралдаанаар хаалттай хянан шийдвэрлэнэ.
- Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.
- Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.
- Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэр, эрх хэмжээний ялгаваргүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО:
-
Шүүхийн үндсэн тогтолцоо нь Монгол Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ.
-
Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх /цаашид "дагнасан шүүх" гэх/ байгуулж болно.

ШҮҮХ БАЙГУУЛАХ
- Монгол Улсын Дээд шүүхийг Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулж, өөрчлөн байгуулна.
- Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг аймаг, нийслэлийн Засаг даргатай, дагнасан шүүхийг Улсын дээд шүүхтэй тус тус зөвшилцөн гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/ -ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.
- Шүүх байгуулахдаа түүний харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, бүс нутаг, нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, хэрэг, маргааны гаралтын түвшинг харгалзан үзнэ.
- Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулж болно.
- Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулахыг хориглоно.
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ, БҮРЭН ЭРХ
- Аймаг, нийслэлийн шүүх нь давж заалдах шатны шүүх мөн.
- Аймаг, нийслэлийн шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ.
- Аймаг, нийслэлийн шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шийдвэртэй хэрэг, маргааныг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх; - хуулиар харьяалуулсан тохиолдолд хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх; - сум буюу сум дундын, дүүргийн шүүх, шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах;/ тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд үл хамаарна./ - хуульд заасан бусад бүрэн эрх.

Нийслэлийн шүүх шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, дүүргийн шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий танхимтай байж болно.

СУМ БУЮУ СУМ ДУНДЫН, ДҮҮРГИЙН ШҮҮХ, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ
- Сум буюу сум дундын, дүүргийн шүүх нь анхан шатны шүүх мөн.
- Сум буюу сум дундын, дүүргийн шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ.
- Сум буюу сум дундын, дүүргийн шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, дагнасан шүүхэд хуулиар тусгайлан харъяалуулснаас бусад хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх; - хуульд заасан бусад бүрэн эрх.
ДАГНАСАН ШҮҮХ
- Дагнасан шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр байгуулагдсан шүүх мөн.
- Дагнасан шүүхийг анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлбэрээр байгуулж болно.
- Дагнасан шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ.
- Дагнасан шүүхийн шүүгчид нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, огцруулах журам, түүний бүрэн эрхийг энэ хууль болон бусад хуулиар тогтооно.
- Дагнасан шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх; - хуульд заасан бусад бүрэн эрх. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
Шүүхийн санхүүжилт
- Шүүхийг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.
- Шүүхийн төсөв нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шаардлагыг бүрэн хангасан байна.
- Шүүхийн төсөв нь Улсын дээд шүүхийн төсөв, орон нутгийн шүүхийн болон дагнасан шүүхийн төсөв, Ерөнхий зөвлөлийн төсвөөс бүрдэнэ.
Шүүх бүрэлдэхүүн
- Анхан шатны журмаар хэрэг, маргааныг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, хуульд тусгайлан заасан тохиолдолд шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.
- Давж заалдах шатны журмаар хэрэг, маргааныг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
- Хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
- Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргавал хэрэг, маргааныг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.
- Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаан нь нийт шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд хэрэг, маргааныг хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдааны тогтоол нь тухайн хэрэг, маргааны хувьд эцсийн шийдвэр болно.
- Анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.
Шүүхийн шийдвэр
- Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж шийдвэр, баривчлах, цагдан хорих албадлагын арга хэмжээ авахад шүүгч батламж, захиргааны зөрчлийг хянан хэлэлцэж шүүгч шийтгэвэр, давж заалдах шатны шүүх магадлал, хяналтын шатны шүүх тогтоол, эдгээрээс бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж /цаашид ”шүүхийн шийдвэр” гэх/ гаргана.
- Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхийн саналаар шийдвэр гаргана.
- Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж, төрийн сүлд бүхий хэвлэмэл хуудсан дээр үйлдэн, шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зурж, тухайн шүүхийн тамга дарна.
- Улсын дээд шүүхийн шийдвэрийг “Дээд шүүхийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлж болно.
Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
- Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлнэ.
- Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
- Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.
Шүүгчийн бүрэн эрх
- Бүх шатны шүүхийн шүүгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- шүүх хуралдааныг даргалах буюу түүнд оролцох; - шүүх хуралдааныг товлон зарлаж, түүний оролцогчдыг тогтоох; - шүүх хуралдааны бэлтгэл хангах ажлыг зохицуулан удирдах; - хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж хуульд заасан бусад ажиллагааг явуулах; - өөрийнх нь оролцож байгаа шүүх хуралдаанаар шийдвэрлэж байгаа асуудлаар санал өгөх; - Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг түр эзгүйд түүнийг тухайн шүүхийн шүүгч; Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг түр эзгүйд Улсын дээд шүүхийн аль нэг танхимын тэргүүн тус тус орлох ба энэ тухай шийдвэрийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч гаргана. Хэрэв Ерөнхий шүүгч шийдвэр гаргаж томилох боломжгүй тохиолдолд тухайн шүүхэд хамгийн олон жил ажилласан шүүгч Ерөнхий шүүгчийг орлох - хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
- Шүүгч албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах үүрэгтэй.
- Шүүгч багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтэгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх
- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- Улсын дээд шүүхийг тэргүүлж, түүнийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх; - Улсын дээд шүүхийн хуралдааныг товлон зарлаж даргалах; - нийт шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах;/ тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд үл хамаарна / - нийт шүүхийн шүүн таслах ажлыг уялдуулан зохицуулах;/ тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд үл хамаарна / - бүх шатны шүүхийн шүүгчдийг төрийн дээд болон бусад шагналаар шагнаж урамшуулах саналыг Ерөнхий зөвлөлд гаргах; - шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Шүүхийн сахилгын, шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргуулахаар Мэргэшлийн хороонд тус тус хүсэлт гаргах; - судалгааны төвийн захирлыг томилох, чөлөөлөх; - хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч ажлын албатай байна. Ерөнхий шүүгчийн ажлын албаны бүтэц, орон тоог Ерөнхий шүүгчийн санал болгосноор Ерөнхий зөвлөл тогтооно.
- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.
|