| #
“Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн нийт 4 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд: 1/ Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч; 2/ Увс аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч; 3/ Дорноговь аймгийн шүүхэд 1 шүүгч; 4/ Завхан аймгийн шүүхэд 1 шүүгч;
2. Шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах тул нэр дэвшигчид материалаа тухайн шүүхийн Тамгын хэлтэст дурдсан хугацаанд багтаан ирүүлнэ үү.
Нэр дэвшигчдээс 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагт Улсын Дээд шүүхийн хуралдааны танхимд шалгалт авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 261185, 263314 дугаарын утсаар тодруулна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ |