Шинэ мэдээ

Архив
Шүүгчдийн холбоо шинэ дүрэмтэй болно 2010-02-08
#
Монголын Шүүгчдийн холбооны тэргүүлэгчид хуралдаж, шинэ дүрмийн төслөө хэлэлцжээ.
Дээрх дүрмийн төсөлдөө шүүгчдээс санал авахаар хөдөө орон нутгийн шүүхүүдэд хүргүүлсэн байна.
Мөн 2009 оны ажил үйлсээрээ шалгарсан Дорнод аймгийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа, нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Ц.Батхүү, Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нарт тус холбооноос шагнал гардуулжээ.
Түүнчлэн холбооноос зохион байгуулж, өнгөрсөн онд 40 шүүгчийг “Оргил” рашаан сувилалд амраасан бол энэ онд 64 шүүгчийг амраахаар болсон байна.