| # Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд “Шилдэг илтгэгч-2009” уран илтгэлийн хуралдааныг анх удаа зохион байгуулан явууллаа. Үүнд, Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгчийн туслах Б.Хэрлэнчимэг, ерөнхий шүүгчийн туслах С.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Далайхүү, Х.Идэр, Ш.Гандансүрэн, С.Солонго, Э.Оюун-Эрдэнэ нар эхний 3 байрт шалгарав. Оны шилдэг реферат шалгаруулах болзлын дагуу шүүгч, шүүгчийн туслах 20 хүний 21 реферат хүлээн авч 2 үе шаттайгаар дүгнэн шалгаруулснаас “ЭБШХ-ийг хэрэглэхэд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр бичсэн рефератаас Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Идэр, М.Далайхүү, С.Солонго нарын бичсэн реферат, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийг хэрэглэхэд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр бичигдсэн рефератаас Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах Д.Мөнхцэцэг, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн туслах С.Болортуяа, Багануур дүүргийн шүүхийн шүүгч Ш.Оюунханд нарын бичсэн рефератууд тус тус эхний 3 байрт шалгарав. Амьдралынх нь боломжийг харгалзан Нийслэл, дүүргийн шүүхийн ажилтан ажилчид болон зарим өндөр настан хүмүүст түлээ, нүүрс авахад нь зориулж 15 сая төгрөгийн туслалцаа үзүүллээ. Багахангай-Налайх дүүргийн шүүх тус дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтарч хороодод хууль сурталчилж иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж хийсэн. Мөн дүүргийн шүүгч нар иргэдэд хууль зүйн сэдвээр мэдээлэл хийж ярилцлага зохиосон, шүүхийнхээ түүхэн замналын танилцуулга бичсэн, ажлын байрны тодорхойлолт, хэргийн хөдөлгөөний стандарт гэсэн сэдвээр өөрийн ажилтан ажилчдаас тестээр шалгалт авч дүнг хамт олны зөвлөлгөөнөөр хэлэлцүүлжээ |