| # Шүүгч Ц.Цогт санаачлан Нийслэлийн захиргааны хэргийн шүүх “Шүүхийн шийдвэрийн цахим сан” –гийн мэдээллийн баазтай болж 2004 оноос хойшхи тус шүүхийн 1500 гаруй шийдвэрийг PDF файлын хэлбэрээр бэлтгэж http://judgment.admincourt.gov.mn домайн үүсгэн, www.admincourt.gov.mn вэб сайтад холбоход бэлэн боллоо. Энэ нь тус шүүхэд төдийгүй шүүхийн системд анхдагч шинэлэг ажил болов. Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шалгалт, Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн салбар комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх , ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Тамгын хэлтсийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 62 дугаар тушаалаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн зарим албан бичиг, баримтын бүртгэл, хөтлөлтийн ажлыг шүүгчийн туслах бөгөөд нарийн бичгийн дарга нарт хуваарилан хариуцуулсан. Шүүхийн тогтоол, шийдвэр, шүүгчийн захирамж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, тамгын хэлтсийн даргын тушаал, албан тоотын бүртгэл хариуцсан болон тамга, тэмдэг түшигчээр томилогдсон шүүгчийн туслах бөгөөд нарийн бичгийн дарга нар, ерөнхий шүүгчийн туслах нь өөрсдийн хариуцсан шат дамжлага бүрт албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар болон стандартын хэрэгжилтийг хангуулж, алдаа зөрчлийг засуулж ажиллах боломжтой боллоо.
|